Mongolia - Mongolian

АББ Группын вебсайт нь Cookies ашигладаг. Та энэхүү вебсайт дээр зочилсоноор АББ Группын cookies ашиглаж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл

Манай бизнесийн чиглэл, хэлтсүүд

АББ Групп нь 4 хэлтсээс бүрддэг ба тэдгээр нь үйл ажиллагаа болон бизнесийн чиглэл, цар хүрээгээр ангилагддаг. Эдгээр хэлтсүүдийн талаар товч мэдээллийг доорх хэсгээс мэдэх боломжтой бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг хэлтэс тус бүрий хуудаснаас сонирхоно уу.

Нам болон Дунд хүчдэлийн бүтээгдэхүүн

Бүтээгдэхүүн, Шийдэл

Үйлдвэрлэлийн болон Орон сууц, үйлчилгээний барилгын аюулгүй байдлыг хангасан, өндөр чанарын нам болон дунд хүчдэлийн таслуур, автомат, унтраалга, залгуур, кабелийн дагалдах хэрэгсэл, төрөл бүрийн хуваарилах самбарууд, барилгын ухаалаг удирдлагын систем болон компакт дэд өртөө гэх мэт бусад бүтээгдэхүүн болон шийдлүүд.

Харилцагчид

Дистрибьютор, угсралт болон суурилуулалтын компануиуд, OEM, эрчим хүчний зураг төсөл, архитектор, гэрээт харилцагчид болон хэрэглэгчид.

Онцлох зүйл

АББ Групп нь өдөрт 1 сая нам хүчдэлийн бүтээгдэхүүнийг дэлхий даяар харилцагчид, үйлчлүүлэгчиддээ нийлүүлдэг.

Цахилгаан хөдөлгүүр, Удирдлага, Автоматжуулалтын бүтээгдэхүүн

Бүтээгдэхүүн, Шийдэл

Цахилгаан хөдөлгүүр, цахилгаан үүсгүүр, давтамж хувиргагч (цахилгаан хөтлүүр), механик хүч дамжуулах тоног төхөөрөмж, электроникс, робот, эрчим хүчний хувиргагч болон шилжүүлэгч, тог баригч, өдөөгч системүүд, цахилгаан машины хурдан цэнэглэгч дэд бүтэц багтана

Харилцагчид

Үйлдвэрлэгчид, бүхий л салбарын OEM, боловсруулалтын салбарын хэрэглэгчид.

Онцлох зүйл

АББ Групп нь аж үйлдвэрийн цахилгаан хөдөлгүүр болон давтамж хувиргагчийн нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг.

Үйлдвэрийн автоматжуулалт

Бүтээгдэхүүн, Шийдэл

Үйлдвэрийн үйл ажиллагаа, бүтээмжийн сайжруулалтад зориулагдсан бүтээгдэхүүн, систем болон үйлчилгээнүүд. Эдгээр нь түлхүүр гардуулах нөхцөл бүхий инженеринг, удирдлагын системүүд, хэмжүүрийн бүтээгдэхүүн, тоноглолын насжилтын үйлчилгээ, гэрээт засвар үйлчилгээ болон зориулагдсан аж үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд (усан онгоцонд зориулагдсан цахилгаан хөдөлгүүр, уурхайн кран гэх мэт)

Харилцагчид

Нефт болон хийн бүтээгдэхүүн, уурхай, төмрийн үйлдвэрлэл, усан, модон цаасан болон цементийн гэх мэт үйлдвэрийн салбарууд.

Онцлох зүйл

АББ Групп нь дэлхийд хамгийн анх задгай тэнгис дахь нефтийн цооногт эх газраас эрчим хүч хүргэсэн төслийг хэрэгжүүлсэн болно.

Эрчим хүчний систем

Бүтээгдэхүүн, шийдэл

Уламжлалт болон сэргээгдэх эрчим хүч дээр суурилсан эрчим хүчний эх үүсвэрүүд, дамжуулах болох түгээхийн сүлжээнд зориулагдсан өндөр хүчдэлийн бүтээгдэхүүнүүд болон түлхүүр гардуулах нөхцөл бүхий цогц шийдлүүд. Эдгээр шийдлүүд нь эрчим хүчний эх үүсвэрүүдийг сайжруулах; илүү уян хатан, найдвартай, ухаалаг сүлжээг бий болгоход нөлөөлөх гол хүчин зүйлс юм.

Харилцагчид

Эрчим хүчний эх үүсвэр, цахилгаан дамжуулах болон түгээх сүлжээнүүд, бусад дэд бүтцийн байгууллагууд, аж үйлдвэрийн болон бизнесийн байгууллагууд.

Онцлох зүйл

АББ нь Өндөр Хүчдэлийн Тогтмол Гүйдлийн (HVDC) технологийг 60 жилийн өмнө анх нэвтрүүлсэн бөгөөд одоогоор дэлхийн хэмжээнд нийт суурилагдсан өндөр хүчдэлийн тогтмол гүйдлийн тоноглолын талаас илүү хувийг АББ үйлдвэрлэн, нийлүүлсээр байна. АББ Групп нь трансформатор, өндөр хүчдэлийн бүтээгдэхүүн болон дэд өртөөний шийдлээр дэлхийд тэргүүлэгч юм.