Mongolia - Mongolian

АББ Группын вебсайт нь Cookies ашигладаг. Та энэхүү вебсайт дээр зочилсоноор АББ Группын cookies ашиглаж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл

АББ Группын Тэтгэлэгт Хөтөлбөр 2016-2017

АББ Группын Тэтгэлэгт хөтөлбөр



Эрчим хүч, автоматжуулалтын технологиор дэлхийд тэргүүлэгч АББ Групп нь орчин үеийн дэвшилтэт технологи, шийдлүүдийг Монголд нэвтрүүлэх болон нийгмийн хариуцлагын ажлын хүрээнд шилдэг оюутан залууст зориулсан АББ Группын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.

Тэтгэлэгт дараах зүйлс багтана

  • 2 жил хүртэл сургалтын төлбөр
  • АББ Группээс зохион байгуулагддаг сургалт, семинаруудад хамрагдах
  • АББ Группын дистрибьютор компаниудад дадлага хийх боломж
  • Амжилттай төгссөн үед ажлын байр санал болгох

Тэтгэлэгт хөтөлбөрийн ерөнхий шалгуур

  • Монгол улсын иргэн байх
  • Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн 3, 4 дүгээр дамжааны өдрийн ангийн оюутан байх
  • Цахилгаан хангамж, Цахилгаан систем, Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер, Цахилгаан системийн автоматжуулалтын  чиглэлээр суралцаж байх
  • Сурлагын голч дүн 3.2 ба түүнээс дээш байх (4.0 хүртэлх томьёоллоор)
  • Бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх

Бүрдүүлэх материал

  • Өргөдлийн маягт (https://new.abb.com/mn болон www.facebook.com/abb.mongolia хуудаснаас татаж аваад бүрэн гүйцэд бөглөнө үү)
  • Эссе (Одоо суралцаж байгаа мэргэжлээ яагаад сонгосон, сургуулиа төгсөөд эзэмшсэн эргэжлийнхээ дагуу хэрхэн ажиллахаар төлөвлөж байгаа, энэхүү зорилгодоо хүрэхийн тулд  хэрхэн ажиллаж байгаа, яагаад тэтгэлэгт хөтөлбөрт оролцох болсон талаараа 850-900 үгэнд  багтаан, Arial 11 фондоор, мөр хоорондын зай 1.5-аар бичнэ.)
  • Суралцсан хугацааны дүнгийн баталгаат хуулбар
  • Суралцсан хугацаанд гаргасан амжилт, авсан шагнал урамшуулал, сайн дурын олон нийтийн ажилд хамрагдсан байдал (шагналын хуулбар, зураг, гэх мэт)
  • Иргэний үнэмлэхний хуулбар

Материал өгөх, хүлээн авах хугацаа

  • 2016 оны 9 дүгээр сарын 30-ний 18:00 цагаас өмнө.
  • АББ Группын Төлөөлөгчийн Газар, Моннис билдинг, 13-р давхар, Сүхбаатар дүүрэг, Монгол улс. Утас 976-7000 0083