Global site

АББ Группын вебсайт нь Cookies ашигладаг. Та энэхүү вебсайт дээр зочилсоноор АББ Группын cookies ашиглаж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл

Манай бизнесийн чиглэл, хэлтсүүд

АББ Групп нь 4 хэлтсээс бүрддэг ба тэдгээр нь үйл ажиллагаа болон бизнесийн чиглэл, цар хүрээгээр ангилагддаг. Эдгээр хэлтсүүдийн талаар товч мэдээллийг доорх хэсгээс мэдэх боломжтой бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг хэлтэс тус бүрий хуудаснаас сонирхоно уу.

Нам болон Дунд хүчдэлийн бүтээгдэхүүн

Бүтээгдэхүүн, Шийдэл

Үйлдвэрлэлийн болон Орон сууц, үйлчилгээний барилгын аюулгүй байдлыг хангасан, өндөр чанарын нам болон дунд хүчдэлийн таслуур, автомат, унтраалга, залгуур, кабелийн дагалдах хэрэгсэл, төрөл бүрийн хуваарилах самбарууд, барилгын ухаалаг удирдлагын систем болон компакт дэд өртөө гэх мэт бусад бүтээгдэхүүн болон шийдлүүд.

Харилцагчид

Дистрибьютор, угсралт болон суурилуулалтын компануиуд, OEM, эрчим хүчний зураг төсөл, архитектор, гэрээт харилцагчид болон хэрэглэгчид.

Онцлох зүйл

АББ Групп нь өдөрт 1 сая нам хүчдэлийн бүтээгдэхүүнийг дэлхий даяар харилцагчид, үйлчлүүлэгчиддээ нийлүүлдэг.

Үйлдвэрийн автоматжуулалт

Бүтээгдэхүүн, Шийдэл

Үйлдвэрийн үйл ажиллагаа, бүтээмжийн сайжруулалтад зориулагдсан бүтээгдэхүүн, систем болон үйлчилгээнүүд. Эдгээр нь түлхүүр гардуулах нөхцөл бүхий инженеринг, удирдлагын системүүд, хэмжүүрийн бүтээгдэхүүн, тоноглолын насжилтын үйлчилгээ, гэрээт засвар үйлчилгээ болон зориулагдсан аж үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд (усан онгоцонд зориулагдсан цахилгаан хөдөлгүүр, уурхайн кран гэх мэт)

Харилцагчид

Нефт болон хийн бүтээгдэхүүн, уурхай, төмрийн үйлдвэрлэл, усан, модон цаасан болон цементийн гэх мэт үйлдвэрийн салбарууд.

Онцлох зүйл

АББ Групп нь дэлхийд хамгийн анх задгай тэнгис дахь нефтийн цооногт эх газраас эрчим хүч хүргэсэн төслийг хэрэгжүүлсэн болно.

Цахилгаан хөдөлгүүр, Удирдлага, Автоматжуулалтын бүтээгдэхүүн

Бүтээгдэхүүн, Шийдэл

Цахилгаан хөдөлгүүр, цахилгаан үүсгүүр, давтамж хувиргагч, механик хүч дамжуулах тоног төхөөрөмж, электроникс, робот, эрчим хүчний хувиргагч болон шилжүүлэгч, тог баригч, өдөөгч системүүд, цахилгаан машины хурдан цэнэглэгч дэд бүтэц багтана

Харилцагчид

Үйлдвэрлэгчид, бүхий л салбарын OEM, боловсруулалтын салбарын хэрэглэгчид.

Онцлох зүйл

АББ Групп нь аж үйлдвэрийн цахилгаан хөдөлгүүр болон давтамж хувиргагчийн нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг.

Роботикс

Бүтээгдэхүүн, шийдэл

АББ групп нь Роботикс болон автоматжуулалтын шийдлээр дэлхийд тэргүүлэгч юм.